Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний ерөнхий журам
Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.
“Зочил Технологи” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:
- Чатбот үйлчилгээ
- Домайн холболт
- Онлайн худалдааны платформын үйлчилгээ
“Зочил Технологи” ХХК болон хэрэглэгч сонгосон дурьдсан үйлчилгээний талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулахад оршино.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээгээр Үйлчилгээ авагчийн хүсэлтийн дагуу үйлчилгээ авагч нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентын тухай хуулиудаар хамгаалагдсан “Зочил Технологи” ХХК-н худалдааны платформ болох
zochil онлайн худалдааны платформын zochil admin
гар утасны аппликейшин, zochilвэбсайтыг өөрийн бизнес үйл ажиллагаандаа ашиглахад оршино.
1.2.Нэр томъёо:
- 1.2.1. Үйлчилгээ үзүүлэгч “Зочил Технологи” ХХК
- 1.2.2. Үйлчилгээ авагч: “Зочил Технологи” ХХК-ийн худалдааны “Zochil онлайн платформ”-ыг ашиглаж буй худалдааны үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллага, бусад.
- 1.2.3. Худалдан авагч: Худалдан авагч гэдэг нь үйлчилгээ үзүүлэгч талын худалдааны онлайн платформыг ашиглаж буй худалдаа хийж буй хувь хүн, албан байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч буй хувь хүн, албан байгууллагыг хэлнэ. Худалдан авагч тал нь энэхүү гэрээнд оролцогч тал биш бөгөөд гэрээний зүйл заалтад хамааралгүй этгээд болно.
1.3. Талуудын төлөөлөл, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, менежерүүд өөрчлөгдсөн зэргээс үл хамааран гэрээний хугацааны турш хүчин төгөлдөр байна.
1.4. Үйл ажиллагаа жигдрүүлэх хугацаа 7 хоног төлбөр төлөгдсөнөөс хойш гэрээний дүнтэй дүйцэх хугацаанд хүчинтэй байна.
2. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
- 2.1.1. Үйлчилгээ авагчийн үүсгэсэн онлайн дэлгүүрийн мэдээлэлд өөрсдийн үйлчилгээ үзүүлж буй бүтээгдэхүүний шинэчлэлээ /update/ шууд ачааллах, оруулах;
- 2.1.2. Мэдээ мэдээлэл хүргэх;
- 2.1.3. Худалдан авагчийн ачааллаас шалтгаалан системийг түр зогсоож завсарлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээ авагчид имэйл болон дотоод системээр 24 цагийн өмнө мэдэгдэх;
- 2.1.4. Худалдан авагчийн буруу оруулсан, хүргэсэн, мэдээ мэдээлэл, өгөгдөлд үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
- 2.1.5. Худалдан авагч тал ямарваа нэг хууль бус, буруу ташаа мэдээлэл агуулсан эсхүл үйлчлүүлэгчийг хохироосон үйлдэл гаргасан тохиолдолд вэб хаах эрхтэй.
3. Үйлчилгээ авагчийн эрх, үүрэг
- 3.1.1. Үзүүлж буй үйлчилгээнд санал, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх;
- 3.1.2. Өөрсдийн санал санаачлага хэрэгцээ шаардлагыг албан болон албан бусаар илэрхийлэх;
- 3.1.3. Харилцах мэдээллээ шинэчлүүлэх;
- 3.1.4. Нэгдсэн дата серверээс өөрийн олж авсан худалдан авагчийн мэдээллийг ашиглах;
- 3.2.1. Өөрийн бизнесийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл оруулах;
- 3.2.2. Үнэн зөв мэдээлэл оруулаагүйн улмаас борлуулж буй бүтээгдэхүүн, дэлгүүрийн нэр хүнд унахаас үүсэх эрсдлийг үйлчилгээ авагч тал бүрэн хариуцах;
- 3.2.3. Худалдан авагчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
- 3.2.4. Үйлчилгээ үзүүлэгч талын сурталчилгаа мэдээллийг өөрийн фейсбүүк хуудас, вэбсайт болон бусад сувгуудаар байршуулах;
- 3.2.5. Өөрийн оруулсан мэдээ, мэдээлэл контент датад бүрэн хариуцлагаа хүлээх.Гэрээний 1.4 дэх заалтыг үндэслэн харилцагч нь вэб сайтаа жигдрүүлэн ашиглах үүрэгтэй бөгөөд энэ заалтыг зөрчсөн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.
4. Талуудын хамтран хүлээх үүрэг, эдлэх эрх
- 4.1.1. Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;
- 4.1.2. Гэрээг байгуулах болон хэрэгжүүлэх явцад албан болон албан бусаар мэдсэн хуулийн этгээдийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх;
- 4.1.3. Гэрээг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх.
- 4.1.4. Нэгдсэн дата серверээс өөрийн олж авсан худалдан авагчийн мэдээллийг ашиглах;
- 4.2.1. Аль нэг талын хүсэлтээр гэрээг цуцлах;
- 4.2.2. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах;
5. Гэрээний үйлчилгээний ашиглалт, төлбөр тооцоо
5.1. Zochil Онлайн худалдааны платформыг үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслэн ашиглана.
5.2. Гэрээний нийт төлбөр ………………... төгрөг бөгөөд үйлчилгээ авагч тал нь “Зочил технологи” ХХК Хас Банкны 500 407 0809дансанд шилжүүлэх үүргийг үйлчилгээ авагч тал хүлээнэ.
5.3. Үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийг буцаан олгохгүй.
6. Мэдэгдэл хийх болон харилцаа холбооны төрөл
6.1. Энэхүү гэрээт ажилтай холбоотойгоор талуудын хооронд хийгдэх аливаа мэдэгдэл буюу мэдээлэл, баримт бичгийг дор дурьдсан хаягаар илгээснийг нөгөө талд хүргэгдсэн буюу хүлээн авсанд тооцно.
7. Нууцлал
7.1. Гүйцэтгэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад, мөн түүнийг дуусгавар болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор энэ гэрээтэй холбоотой өмчлөлийн болон нууцлах шаардлагатай мэдээллийг, эсхүл талуудын бизнесийн болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг задруулах эрхгүй.
7.2. Үйлчилгээ үзүүлэгч талын үйлчилгээ нь оюуны өмчөөр баталгаажсан тул хэрэв нууц мэдээлэл задарвал Оюуны өмч, Патентын хуулиар нууцлалын маргааныг зохицуулна.
АПП ТАТАХ
Та манай аппыг татаад 1 минутын дотор онлайн дэлгүүрээ нээж захиалга, агуулах, төлбөр, хүргэлтээ автоматжуулаарай.